歌手 Maberrant Penny wise

Би бол өөдгүй адгийн шаар
Хүн бүр унтах тэр цагаар
Оройжин ирлэсэн гялалзсан хадуураа
гартаа бариад гардаг юмаа!
Эвий дээ эвий
хохирогчид аврал гуйсан харцаар харахыг нь яана!
Гэхдээ би өдөржин энэ үеийг мөрөөдөж
хүслээ бүр арай хийж дарсан юмаа!
Одоо чамайг шүүх цаг нь!
Түүхийг чинь харлаа овоо юм байна!
Хийсэн дуу бүрд чинь дүн тавина!
Хүмүүсийн чихийг их зовоосон байна
Олон жил худлаа дүр исгэсэн гэнэ
Боломжийг уландаа гишгэсэн гэнэ
Гол нь чи өсвөр үеийн
залууст буруу зүйл уриалсны гэсгээл нь энэ!
Нойтогносон зүүднээсээ сэрмээр байна уу?
Нууцалсан үгсээсээ хэлмээр байна уу?
Ил гараагүй зүйлээ дэлгэмээр байна уу?
Эрэмбээрээ гүй, би өөр юм яриагүй
Хөөрхий rapper-үүд хадуураад ярина
Тэрийг нь сонсоод би хадуураа барина
Эцэг чинь чамайг ийм хүн болохыг чинь мэдсэн бол
тэр шөнө гадуур нь тавина!
I really dont know why god chose me
Ажилдаа дэндүү сайн болохоор би
Амьд явмаар байвал алив надаас хол бай!
Амлаж чадна би I can do this all day!
I really dont know why god chose me
Ажилдаа дэндүү сайн болохоор би
Амьд явмаар байвал алив надаас хол бай!
Амлаж чадна би I can do this all day!
Now u can call me PENNYWISE!
Би зүүдэнд нь үзэгдэнэ many times
Хөөцөлдөж бүжиглэнэ belly waltz
Чи зүүднээсээ сэрэхгүй битгий баяс!
Үнэн байж чаддаг нь ер нь хэд вэ?
Би өвчилсөн рэппэрүүдийн ерөндөг байна!
Хэнийх нь ч заагаагүй, нэгийх нь ч хараагүй
хэзээ ч юм байгаагүй өөр өнцөг бай!
Covid шиг өвчилсөн сонсголтой хип хопын
вакциныг бодож олно!
Би буутай байсан бол чамд сум үрэхгүй
магзинаар зодож ална!
Дуртай болохоор би удаан зовооно!
Надаас гуйна тамлалаа хурдан зогсоо
Тайвшир чи удахгүй бурхан болно!
Хойдхыг нь уншина би урд нь зогсоод
I really dont know why god chose me
Ажилдаа дэндүү сайн болохоор би
Амьд явмаар байвал алив надаас хол бай!
Амлаж чадна би I can do this all day!
I really dont know why god chose me
Ажилдаа дэндүү сайн болохоор би
Амьд явмаар байвал алив надаас хол бай!
Амлаж чадна би I can do this all day!
Бүгдийх нь дуу надад хам бий
бас томоос тос ам, ам бий
Томоотой байсан би одоо бол аашлана
sorry guys, Im hungry!
Бүгдийнх нь ярьдаг юм галыг асаах
тэгвэл би гал сөнөөгч нь !
Хүүхдүүдийн хэлдэг юм намайг хараад
Яанаа ирж байна өнөөх чинь!
Үүр шөнийн 4н цагт хаалгыг нь тогшино
гэнэт айдсыг нь мэдрүүлдэг
Би жинлүүрийн нөгөө талд ганцаараа зогсоно
тэгэж байдлыг нь тэнцүүлдэг
Дотроосоо буцалж байнаа би
олон юм хуцаж байнаа чи!
Жаалуудыг ширэглэхэд миний дүр тодордог
болоод бүр удаж байнаа, тийн!
Чиний ул мөр ор сураггүй арчигдах болно оо
тулаан дундаас!
Миний сул мөр
энэ хип хопын цензүрыг тогтоох улаан зураас!
Дуу хуур хийгээд чаддаггүй
Сугуудыг би шалгаад өгье!
Нуух зүйл гэвэл надад үгүй
Муу дуу хийвэл ална шүү би!

Pennywise 專輯歌曲

歌曲 歌手 專輯
Penny wise Maberrant  Pennywise

Maberrant 熱門歌曲

歌曲 歌手 專輯
2021 (feat. Big Gee, Suki, ChinHustle, Ratabuzz & Maberrant) Maberrant  2021 (feat. Big Gee, Suki, ChinHustle, Ratabuzz & Maberrant)
Penny wise Maberrant  Pennywise
AM AA med Maberrant  Amaa med
Замаас Холд Maberrant  Extracted from "Миний хэлэх утга"
Хөгжим Гэдэг Maberrant  Extracted from "Миний хэлэх утга"
Цэнхэр Заан Maberrant  Extracted from "Миний хэлэх утга"